Тавтай морилно уу.
2019-07-18 Thu 22:00:58
uma.org.mn@gmail.com
Холбоо барих

77130638 , 77113760

Монгол Улсын Гавьяат баригачин, хурандаа генерал Сономын Лувсангомбо гуайд хүндэтгэл үзүүлэх уулзалт МАЭ-ийн ордонд боллоо.


Уулзалтанд Монголын барилгын салбарыг удирдаж байсан үе үеийн ахмадууд, ахмад архитекторуудын төлөөлөл оролцлоо. 
ББМҮЯ-ны нэгдүгээр орлогч сайд, барилга архитектурын комиссын дарга, БАТХУХ-ны дарга , Улаанбаатар хотын даргаар ажиллаж байсан, НАХЯ-ны сайд, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга С.Лувсангомбо генерал маань 95 настай билээ.

МАЭ-ийн болон салбарын ахмадууд 2014 оны 5 дугаар сард С.Лувсангомбо гавьяаттай уулзалт хийж байсан ба энэ удаагийн уулзалтаар Гавъяат барилгачин, хурандаа генерал маань салбарын хамт олондоо, ялангуяа архитекторуудад хандаж "Түүхэн дурсгалт барилга байгууламжаа хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, түүхээ устгахгүй байх талаар их ажил хийхийг уриалж, үнэтэй зөвлөгөө өглөө.

МАЭ түүхт 60 жилийнхээ ойгоор С.Лувсангомбо гавъяатаа "Хангарьд" одонгоор шагнуулж байсан бол Барилга, архитектурын салбарын тухай олон номны редактор хийсэн, Ууган архитектор Б.Чимэд номыг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсаныг өндрөөр үнэлэн МАЭ-ийн "Нэрэмжит" шагналаа гардуулж хүндэтгэл үзүүллээ.

PWosSNOtJ31KHSV.jpg
gs3mYm9SxOrMFDC.jpg
mSVu6uTf0px64UI.jpg
gwFJKq7Kh3vllbj.jpg
qvvUanSWwFmX8nz.jpg
Nwgv2SVduP5FMov.jpg
BpjJdYIppnzG1sX.jpg
YmKRpZJ0AJ1156T.jpg
sBWKzvlQB6zJJ2y.jpg
vj7KqtGsPNfT9Mv.jpg
uTsvCh47oLpCzHe.jpg
gqzN49G0wNojMUA.jpg