Монгол Улсын Хот тѳлѳвлѳлт, архитектурын мэргэжлийн зѳвлѳл хуралдлаа
Монгол Улсын Хот тѳлѳвлѳлт, архитектурын мэргэжлийн зѳвлѳлийн 4сарын 2-ны өдрийн хурлаар доорх ерөнхий төлөвлөгөөнүүдийг хэлэлцэж, дүрэм, журмын дагуу санал, дүгнэлт бүхий зөвлөмжийг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Үүнд: 1. Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК-ний боловсруулсан "Мянганы суут хүн - Их эзэн Чингис хаан, Түүхэн аялал жуулчлалын Үндэсний парк" байгуулах ажлын хүрээнд хийгдэж буй "Хэнтий аймгийн Дадал сумын тѳвийн хѳгжлийн ерѳнхий тѳлѳвлѳгѳѳ - 2035", хот байгуулалтын баримт бичгийг хэлэлцэж,
2. Инженер геодези ХХК -ний боловсруулсан Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Улаан хус сумдын төвийн ерөнхий төлөвлөгөөг,
3. Инженер геодези ХХК -ний боловсруулсан Өвөрхангай аймгийн Уянга, Сант сумын төвийн ерөнхий төлөвлөгөөг тус тус хэлэлцэж, гишүүдийн санал зөвлөмжийг тусган "Мэргэжлийн зөвлөлийн зөвлөмж" гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
БХБЯ-ны 3 дугаар сарын 15 ны өдрийн А/42 тушаалаар батлагдсан Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүний 21 гишүүд хуралдаа оролцлоо.
Хурлыг Мэргэжлийн зөвлөлийн дарга МАЭ-ийн Ерөнхийлөгч, МУ-ын зөвлөх архитектор Э.Хүрэлбаатар даргалан хуралдууллаа.
Монгол Улсын Хот тѳлѳвлѳлт, архитектурын мэргэжлийн зѳвлѳл.
2019.04.02