Тавтай морилно уу.
2018-11-17 Sat 21:18:42
uma.org.mn@gmail.com
Холбоо барих

77130638 , 77113760

Барилгын салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх шалгалтын тест, мэргэжлийн ур чадварын шалгалтын даалгавар боловсруулах


“Барилга байгууламжийн норм, нормативын сан”-гийн 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан “БАРИЛГЫН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ШАЛГАЛТЫН ТЕСТ, МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫН ДААЛГАВАР БОЛОВСРУУЛАХ” зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд, зөвлөх багийг дэлгэрэнгүй жагсаалтад бүртгэж байна.

Бүртгэл хийх >>>

#МЭДЭЭЛЭЛ:
Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх этгээд 1 буюу хэд хэдэн багцад зэрэг оролцох хүсэлтээ ирүүлж болно.

Дэлгэрэнгүй жагсаалтад бүртгүүлэх мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг [ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, мэргэшлийн зэрэг, боловсролын талаарх мэдээлэл] ирүүлнэ.

#БҮРТГЭЛ:
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авах боломжтой бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар орж бүртгүүлнэ үү.
https://goo.gl/forms/Fj5zJkrRduhajxzs1

#ХУГАЦАА:
2018 оны 10-р сарын 22-ны өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.

#Тус тендер дараахь 8 багцад хуваагдана.

БАГЦ I: ЗУРАГ ТӨСЛИЙН-I
1.1. Хот төлөвлөлтийн
1.2. Барилгын архитектур /эзэлхүүн/ төлөвлөлтийн
1.5. Барилга байгууламжийн инженер-геологи геотехникийн судалгаа, зураг төслийн
1.6 . Барилга байгууламж ул хөрсний туршилт, шинжилгээний /геотехникийн/ ажлын
1.7. Барилга байгууламж бүтээцийн зураг төслийн
1.15. Усны барилга байгууламжийн зураг төслийн

БАГЦ II: ЗУРАГ ТӨСЛИЙН-II
1.8. Дулаан хангамж, агаар сэлгэлтийн системийн
1.9. Барилга байгууламжийн цахилгаан хангамжийн системийн
1.10. Ус хангамж, ариутгах татуургын системийн
1.11. Барилга байгууламжийн мэдээлэл, холбоо, дохиоллын системийн
1.12. Барилга байгууламжийн автоматжуулалтын системийн
1.13. Барилга байгууламжийг галын аюулгүй байдлын техник тоноглолын
1.14. Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, хий хангамжийн барилга байгууламжийн
1.16. Хөргөх байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийн

БАГЦ III: ЗУРАГ ТӨСЛИЙН-III
1.17. Геодезийн хэмжилт, зураглалын
1.18. Агаарын зураглал боловсруулалтын
1.19. Зураг зүйн
1.20. Газар зохион байгуулалт төлөвлөлтийн
1.21. Газрын кадастрын

БАГЦ IV: УГСРАЛТ, ЗАСВАРЫН АЖЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН-I
2.1. Барилга байгууламжийн угсралт, засварын ажлын
2.8. Усны барилга байгууламжийн угсралт, засварын ажлын
1.22. Барилгын салбарын удирдлага, зохион байгуулалт, менежментийн

БАГЦ V: УГСРАЛТ, ЗАСВАРЫН АЖЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН-II
2.2. Дулаан хангамж агаар сэлгэлтийн системийн угсралт, засварын ажлын
2.3. Барилга байгууламжийн цахилгаан хангамжийн угсралт, засварын ажлын
2.4. Ус хангамж, ариутгах татуургын системийн угсралт, засварын ажлын
2.5. Барилга байгууламжийн мэдээлэл, холбоо, дохиололын угсралт, засварын ажлын
2.6. Барилга байгууламжийг галын аюулгүй байдлын техник тоноглолын угсралт, засварын ажлын
2.7. Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, хий хангамжийн барилга байгууламжийн угсралт, засварын ажлын
2.9. Барилгын инженерийн системийн автоматжуулалтын угсралт засварын ажлын
2.10. Хөргөх байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийн угсралт, засварын ажлын

БАГЦ VI: БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН
4.1. Бетон, төмөр бетон хийцийн үйлдвэрлэлийн технологийн
4.2. Хөнгөн бетон үйлдвэрлэлийн технологийн
4.3. Барьцалдуулагч материалын үйлдвэрлэлийн технологийн
4.4. Керамик, шилэн материалын үйлдвэрлэлийн технологийн
4.5. Дулаан, дуу тусгаарлах материалын үйлдвэрлэлийн технологийн
4.6. Ган туйван, металл бүтээц эдлэлийн үйлдвэрлэлийн технологийн
4.7. Полимер материалын үйлдвэрлэлийн технологийн

БАГЦ VII: БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МАШИН ТӨХӨӨРӨМЖИЙН
5.1. Барилгын материалын үйлдвэрлэлийн машин тоног төхөрөмжийн ашиглалтын
5.2. Барилга, замын машин, тоног төхөөрөмжийн ашиглалтын
5.3. Өргөх, тээвэрлэх машин, тоног төхөөрөмжийн ашиглалтын

БАГЦ VIII: ТӨСӨВЧНИЙ БОЛОН ЭДИЙН ЗАСАГЧИЙН
1.23. Хот төлөвлөлтийн эдийн засагчийн
2.11. Барилгын инженер эдийн засагчийн
6.1. Барилга байгууламжийн угсралт, засварын ажлын
6.2. Эрчим хүчний барилга байгууламж угсралт, засварын ажлын
6.3. Ус дулаан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний угсралт, засварын ажлын
6.4. Барилга байгууламжийн мэдээлэл, холбоо дохиоллын системийн угсралт, засварын ажлын
6.5. Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, хий хангамжийн барилга байгууламжийн угсралт, засварын ажлын
6.6. Усны барилга байгууламжийн угсралт, засварын ажлын