Тавтай морилно уу.
2018-11-17 Sat 21:49:18
uma.org.mn@gmail.com
Холбоо барих

77130638 , 77113760

МАЭ-ИЙН ТАНИЛЦУУЛГА


БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 545 дугаар тогтоолоор Монголын архитектоуудын эвлэлийг байгуулсан. Монголын архитектоуудын эвлэлийн цагалбар:

 - Анхны ерөнхийлөгчөөр Б.Чимэд сонгогдсон. /1956-1963 он/
 - Монгол Улсын Гавъяат барилгачин  Б.Дамбийням дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдсон.  /1963-1972 он/
 - МАЭ-ийн анхдугаар их хурал 1972 онд хуралдсан.
 - МАЭ-ийн 3 дахь ерөнхийлөгчөөр С.Мөнхжаргал сонгогдон ажилласан. /1972-1982 он/
 - МАЭ-ийн 2,3 дугаар их хурал 1977, 1982 онд хуралдсан.
 - 3 дугаар хурлаас А.Хишигт МАЭ-ийн 4 дэхь ерөнхийлөгчөөр сонгогджээ. /1982-1988 он/
 - МАЭ-ийн 4 их хурал 1988 онд хуралдаж  5 дахь ерөнхийлөгчөөр Г.Лувсандорж  сонгогдсон. /1988-1990 он/
 - 1990 онд МАЭ-ийн 5 дугаар их хурал хуралдаж,  6 дахь ерөнхийлөгчөөр Г.Мягмар сонгогдсон. /1990-1998 он/ МАЭ-ийн 6, 7 дугаар их хурал 1994, 1996 онуудад хуралдсан
 - 1998 онд МАЭ-ийн 8 дугаар их хурал хуралдаж  7 дахь ерөнхийлөгчөөр М.Цэлмэг сонгогджээ. /1998-2005/
 - МАЭ-ийн  9,10,11 дүгээр их хурал   2001, 2003, 2005 онуудад хуралдаж 11 дүгээр их хурлаас 8 дахь ерөнхийлөгч Б.Батжав сонгогджээ. /2005-2009 он/
 - МАЭ-ийн 12,13, 14 дүгаар их хурал 2007, 2009, 2014 онд хуралдаж 13 дугаар  их хурлаас Э.Хүрэлбаатар 9 дэхь ерөнхийлөгчөөр сонгогдон одоо ажиллаж байна.

МАЭ-ийн гадаад харилцаа

Монголын Архитекторуудын Эвлэл нь 1963 онд Куба Улсын нийслэл Гавана хотод болсон ОУАЭ-ийн 7 дугаар Их хурал, Ерөнхий ассамблейн 8 дугаар Их хурлаар ОУАХ /UIA/-ны гишүүн байгууллагаар элсэж дэлхийн 143 орны архитекторуудыг нэгтгэсэн том байгууллагын гишүүн болж НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн.

1991 онд Бээжин хотноо болсон Азийн 15 орныг эгнээндээ багтаасан Азийн архитекторуудын бүсийн зөвлөлд (АРКАЗИА) гишүүнээр элссэн нь   МАЭ-ийн  гишүүд  бүс  нутгийн  архитекторуудын эвлэлийн үйл ажиллагаа, архитектурын оюутнуудын цугларалтанд оролцох, өөрийн орны архитектурын бүтээлийг хэвлүүлэх, шилдэг бүтээлийн уралдаанд оролцох зэрэг өргөн боломж нээгдсэн.

2009 онд Азийн Архитекторуудын бүсийн Зөвлөл ARCASIA-ийн 30 дугаар зөвлөлдөх уулзалт,  2013 онд Олон Улсын Эмэгтэй архитекторуудын  чуулга уулзалтыг өөрийн оронд зохион байгуулж  “ Уул амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад архитекторуудын үүрэг оролцоо” сэдвээр зохион байгуулж Улаанбаатарын тунхаглал гарган нийтийг уриалсан.