АРХИТЕКТУР, ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ
БХБ-ын сайдын 2020 оны 22 дугаар тушаалыг хэрэгжүүлж БХБЯ "Архитектор, хот төлөвлөлтийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалт"-ын чиг үүргийг гүйцэтгүүлэх 2020/33 дугаар гэрээ, мөн "Хот төлөвлөлт, архитектурын мэргэжлийн зөвлөл"-ийн чиг үүргийг гүйцэтгүүлэх 2020/34 дугаар гэрээг Монголын Архитекторуудын Эвлэлтэй байгуулж, гэрээнд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, МАЭ-ийн Ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар нар гарын үсэг зурлаа.
Дээрхи чиг үүргүүдийг МАЭ 2023 он хүртэл 3 жилийн хугацаанд гүйцэтгэх болно.
Мэдээлэл: МАЭ-ийн дэргэдэх Архитектур хот төлөвлөлтийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлаа 77130638 дугаарын утсаар холбогдож ирүүлнэ үү.