Тавтай морилно уу.
2018-10-23 Tue 17:06:53
uma.org.mn@gmail.com
Холбоо барих

77130638 , 77113760

Усан спорт, сургалтын төвийн урд гудамжийг архитектор Б.Чимэдийн нэрээр нэрлэв


Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч Ц.Тулга Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр Бээжингийн гудамжнаас Болгарын гудамж хүртэлх зам талбайг болон Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэр дэх Дээд салхитын аманд байгуулсан цэцэрлэгт хүрээлэнд нэр өгөх төслийг  НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаанд танилцуулав.

Улаанбаатар хотын анхны архитектор Б.Чимэд агсны мэндэлсний 100 жилийн ойг ирэх сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлэх тушаал БХБ-ын сайд гаргажээ. Монголын архитекторын эвлэлийнхэн үүнтэй холбогдуулан тухайн гудамжийг Б.Чимэд агсны нэрээр нэрлэх санал ирүүлсэн аж. Сонирхуулахад, Б.Чимэд агсан Улсын драмын театр, МҮЭ-ийн ордон, Залуучуудын ордон, "Улаанбаатар" зочид буудал, Дархан хотын ерөнхий төлөвлөгөө зэрэг 93 барилгын зураг төслийг боловсруулсан юм байна.

Тэргүүлэгчид эдгээр асуудлуудыг хэлэлцээд, Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг, Бээжингийн гудамжнаас Болгарын гудамж хүртэлх буюу Усан спорт сургалтын төвийн урд хэсгийг Улаанбаатар хотын анхны ерөнхий архитектор Б.Чимэдийн нэрээр нэрлэхээр болов.